Хонь - (3/21-4/19)
Хэрэгцээтэй өдөр. Тайван өглөө танд өөртөө анхаарал тавих цагийг өгч чадна. Танд зарим нэг архаг өвчнөө эдгээсэн юм шиг санагдах болно. Аюултай өвчний эсрэг болон дархлааны системээ сайжруулах байгалийн нэмэгдэл хайх нь мэргэн санаа байж болох юм. Ямар нэг юм тайван, зөв биш байна гэсэн мэдрэмж нь танд ажлын хамтрагчаасаа болгоомжил гэсэн зөн совин ч байж болно. Өөрөө өөрийнхөө хамгаалагч бай. Таны санхүү нэмэгдэж байгаа ч төсвөө нэмэхийн тулд ихийг амласан нөхцөлийг бүү ашигла.
Үхэр - (4/20-5/20)
Амьдралын эрч хүч, өөдрөг сэтгэл, гэрэлтэй сайхан ирээдүйд итгэх итгэл үнэмшил таныг илүү ихээр эзэмдэнэ. Тиймээс та өнөөдөр хэр баргийн хүний хийж чадахааргүй хүнд ажлын ард хялбархан гарна. Бас хувийн амьдралд тохиолдсон асуудлыг нааштайгаар шийдэж чадна. Та ажилдаа дур сонирхолгүй эсвэл шинэ байсан ч авьяас чадвараараа бусдаас товойн гарах болно. Ялангуяа эрэгтэй үхрүүд өөртөө итгэлтэйгээр урагшлах бололтой. Харин энэ өдөр өсвөр насны үхрүүд анхаарал болгоомжтой байж бэртэж гэмтэхээс сэрэмжил.
Ихэр - (5/21-6/21)
Хардалт хийгээд төрөл садны зүгээс таагүй хардлагаас болж хэрүүл маргаан үүсч болзошгүй. Ойр дотны хүмүүсийнхээ тэвчээрийг бүү бар. Хайрын болзоо, хамтрагчийн таагүй үйлдэл нь эмэгтэй ихрүүдийг сэтгэл санааны уналтад оруулна. Бие махбодын уналттай тэмцэх огцом эргэлтийн өдөр. Магадгүй эрэгтэй ихрүүд гэнэт үүссэн асуудлуудыг амжилттай шийдэж чадах болно. Амьсгалын эрхтэн, уушгины өвчин дахиж магадгүй. Биеийн тамирын дасгал хийх, олонтой харьцах, идэвхтэй ажиллаж зугаацахад таатай өдөр.
Мэлхий - (6/22-7/22)
Мэргэжлийн ба гэр бүлийн харьцаанд олон хүндрэлүүд дагуулсан осолтой өдөр. Ажил дээр эсвэл таагүй хүмүүстэй харьцсанаас бэрхшээл үүсэж болзошгүй. Амлалт өгөх, хоосон чалчихаа боль. Хувь заяа таныг сорьж туршина, энэ үед хамгийн дотнын, итгэлт хүнтэйгээ байхыг хичээ. Түүний зөвлөгөө маш үнэ цэнэтэйг та хожим ухаарна. Өөрийн биеийн байдал, ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавь. Тэвчээртэй байж, биеэ барих чадвараа харуул. Харилцан уур уцаараас өөр юу ч авч ирэхгүй дэмий хоосон маргаанд бүү оролц.
Арслан - (7/23-8/22)
Өнөөдөр та хүнд нөхцөл байдлаас хамгийн бага алдагдалтай гарч чадна. Мөн дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвх гарга. Гэхдээ энэ нь тийм ч амар бус гэдгийг сана. Өөрийн санаа бодлоо бусдынхаас дээгүүр тавьснаар санхүүгийн алдагдал эсвэл нэр хүнд унах алдааг гаргана. Тавьсан зорилгоосоо буцах хэрэггүй. Бүх боломжоороо ажиллахыг хичээ. Гэхдээ энэ үедээ хөрөнгөө хэмнэ.
Охин - (8/23-9/22)
Хайр дурлал, гэр бүлийн харилцаа, жирэмслэх, бүтээлч санаа бодлоо хэрэгжүүлэхэд таатай өдөр. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй бүтэлгүйтнэ. Найз нөхөд эсвэл дотнын хүмүүстэйгээ холбоотой ноцтой асуудлуудад бэлэн бай. Хайр дурлалын адал явдлаас зайлсхий. Хайр сэтгэлээ романтик байдлаар илэрхийлэх нь таныг олны доог тохууны бай болгон хувиргана. Долоо хоногийн эхнээс бий болсон хийж бүтээх шинж чанараар өөрөө өөрийгөө хуурсан байх ба, тэр нь хүлээж байгаагүй үр дүнд хүргэнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Зуны дундуур зөв хооллож байх шаардлагатай. Хэтрүүлэн идэх нь хамгийн эрүүл хүмүүсийн ч эрүүл мэндийг муутгана. Өөх тосоор баялаг хоол хүнс онцгой хор хөнөөлтэй. Өөх тос багатай загасны мах, ургамлын тос хэрэглэ. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж, эрүүл мэндэд асуудал үүснэ. Харамсалтай нь та өнөөдөр ихээхэн алдагдал гаргана. Гэмтэл, цахилгаан барааны эвдрэл гарч болзошгүй. Эд хөрөнгөдөө гол анхаарлаа хандуул. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, түүнээ дагаж мөрдөхийг хичээ.
Хилэнц - (10/23-11/21)
Хувь заяа үе үе учруулдаг, эсвэл хааяа нэгэн таарч байсан хүнийхээ сонирхлыг татаж эхлэнэ. Энэ учрал ихээхэн өрнүүн явцтай байх боловч, хоромхон зуур л болоод өнгөрнө. Харин та нууцаа сайн хадгалах хэрэгтэй шүү. Таны замд тааралдах хүндхэн асуудалд эрсдэлтэй алхам бүү хийгээрэй. Аж ахуйн асуудалд бүү оролц, архи дарснаас хол байхыг зөвлөж байна. Өнөөдөр ямар ч дарамтгүйгээр амрахад хамгийн тохиромжтой байна. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодох хэрэгтэй.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст өвөрмөц тохиол тохиолдоно. Энэ нь магадгүй гадаадад аялах эрхээр шагнуулж ч болох талтай. Эргэн тойрныхондоо тун таатай сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс энэ өдөр тогтоосон харилцаа урт удаан хугацааных байх болно. Хайр дурлалын харьцаа аз жаргал авчирна. Шинэ танилдаа их ач холбогдол өгөөд хэрэггүй. Тийм ч төгс төгөлдөр хүн гэж бүү бод.
Матар - (12/22-1/19)
Таны харилцааны хүрээ өөрчлөгдөнө. Шинэ хүмүүс бий болно. Нэг хэсэг нь таны ажилд тусална. Нөгөө хэсэг нь таны үйл ажиллагааг чиглүүлнэ. Гуравдах хэсэг нь таны найз нөхөд хамтрагчид болно. Хуучин харилцаа холбоогоо таслахаас бүү ай. Өвөрмөц байдлаар удаан хугацааны харьцаа үүсэх магадлалтай бөгөөд ганц бие матрууд шинэ хайрттайгаа учирна.
Бумба - (1/20-2/18)
Карьер, санхүүгийн үйл ажиллагаанд таагүй өдөр. 8 сарын 3-наас нааш мэргэжлийн амжилт, карьер хөөх талаар бодоод нэмэргүй. Танд урьдын эрхэлж байсан зүйлээ хийвэл магадгүй өлзийтэй байх. Одод хамаагүй хүнтэй илэн далангүй харьцах нь хор хөнөөлтэй болохыг сануулж байна. Танилдаа сохроор итгэх хэрэггүй. Хар санаанд авталгүй, бодлоготой байгаарай. Гадаад түрэмгийлэлтэй учирна. Үлэмж их зарлага гаргах болно.
Загас - (2/19-3/20)
Хүнд сурталтай тулгарна. Танд бусдын гэмийг тохох гэж оролдох нь. Ажил үүрэгтээ анхааралтай ханд. Эс бөгөөс та энэ хүндрэлүүдээс салж чадахгүй. Түүнээс болоод ирэх амралтын өдрүүдийг чөлөө завгүй ажилтай өнгөрөөх болно. Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болно. Энэ ордны бүсгүйчүүдийн хувьд хувийн амьдралд бяцхан эмх замбараагүй асуудал гарч ирнэ.