“Өлсгөлөн тоглоом” киноны од Лиам Хемсворт Майка Монротой дотноссон гэнэ шүү. 25 настай жүжигчин залуу өдгөө 22 настай бүсгүйн хамт ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй “Тусгаар тогтнолын өдөр-2” кинон дээр ажиллаж байгаа юм.
Тэд нэг нэгэндээ дэндүү ихээр дурласан тул үүнийгээ бусдын нүднээс нуухыг оролдохгүй байгаа аж.
Киноны найруулагч Рональд Эммерихын зохион байгуулсан үдэшлэг дээр тэд бусдыг анзаарахгүй байсан бөгөөд тэдний төлөөлөгчид албан ёсоор үерхэж байгаа гэдгийг нь нотлоогүй билээ.