Улсын хэмжээнд 38422 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгуулсан байна.
Нийт 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлжээ. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Цэнддоо хугацаа хожимдуулсан байна. Тэгвэл Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан гэнэ. Д.Сосорбарам гавьяат чухам юуны учир ХОМ-ээ өгөхөөс татгалзсан нь одоогоор тодорхойгүй байна.