03.06

Асашёрюү Д.Дагвадорж орос хэл мэдэхгүйдээ “харамсав”

Их аварга Асашёрюү Д.Дагвадорж цахим ертөнцийн идэвхтнүүдийн нэг. Тэрбээр явсан газар, үзсэн харснаа жиргэж, цахим ертөнцийнхөнтэй сонин сайхнаа хуваалцдаг. Саяхан УИХ-ын дарга З.Энхболдыг Халх голд тарьсан гурвалжин будааны гурил (soba) -аар хийсэн гоймонгоор дайлснаа цахим найзууддаа сонирхуулсан тэрбээр энэ удаа орос хэл мэдэхгүйдээ нэлээд харамссан бололтой. Тодруулбал, Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовын үхлийн талаар тус улсын улстөрийнхөн ярилцаж байгааг тэрбээр ойлгохыг ихэл хүссэн бололтой. Учир нь тэрбээр “Россия 1” сувгийн шууд нэвтрүүлгийн зургийг “Орос хэл мэддэг бол нээрээ” гэх тайлбартайгаар жиргэсэн байсан юм.