07.18

Шарапова, Овечкин нар хоосон хоцров

Оросын хоккейчин Александр Овечкин, теннисчин Мария Шарапова нар нэр хүндтэй ESPY шагналд нэр дэвшээд хоосон хоцорчээ. Овечкин Хойд Америкийн хоккейн лигийн шилдэг тоглогчид өрсөлдөөд “Чикаго” багийн Жонатан Тэйвст дийлдсэн байна. Харин Шарапова шилдэг эмэгтэй теннисчний шагналын төлөө өрсөлджээ. Тэгвэл уг шагналыг Америкийн тамирчин Серена Уильямс хүртэв.

Шилдэг тамирчин бөгөөд ҮСБХ-ны шилдэг тоглогчоор багаа аваргын тавцанд гарахад хүргэсэн “Голден Стэйт” багийн тоглогч Стефен Карри тодорчээ. Шилдэг эмэгтэй тамирчин бөгөөд оны шилдэг тулаанчаар дүрэмгүй тулааны тамирчин Ронда Рөүзи нэрлэгдсэн байна. Харин шилдэг багаар энэ жилийн дэлхийн аваргад тэргүүлсэн АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тодорсон аж. Улирлын хамгийн сайн тоглолтыг үзүүлсэн тоглогчоор домогт Леброн Жэймс нэрлэгджээ.