07.18

Т.Ариунаа ашиг хонжоо харж тоглолт хийхгүй

Гавьяат жүжигчин Т.Ариунаа энэ наадмын үеэр гадаадын хэд хэдэн хотод очиж, ая дуугаа өргөн тоглолт хийжээ. Тэрбээр байнга тоглолт хийхгүй ч хааяахан жинтэй тоглолт хийж, бусад дуучид шиг ашиг хонжоо хайж тоглолт хийхгүй гэсэн бардам амтай яваа сурагтай.

Хүмүүнлэгийн ажилд оролцож, ая дуугаа өргөж явдаг гавьяатын хувьд тоглолтоос ашиг харна гэдэг үнэндээ бүтэхгүй ажил. Тиймээс уран бүтээлээ хийхийн зэрэгцээ гадаад, дотоодод буй монголчууддаа зориулж ая дуугаа өргөж явах нь уран бүтээлч хүний эрхэм зорилго гэсэн ойлголттой явдаг гэнэ шүү. Дашрамд дуулгахад, түүний нөхөр “Ноёд” группын захирал асан Г.Буяндоржийг эх сурвалжийнх нь хамт цагдан хорьсон байгаа билээ.