Олимпийн тоглолтын түүхэнд анх удаагаа шатар 2018 онд Өмнөд Солонгост болох Өвлийн олимпийн наадмын үеэр толилуулагдах аж. Энэ тухай Дэлхийн шатрын холбооны тэргүүн Кирсан Үлэмжинов мэдээлжээ. Ирэх есдүгээр сард болох Дэлхийн шатрын холбооны Ерөнхий чуулганы үеэр хэдэн баг олимпод оролцох асуудал шийдэгдэхээр болов.
Өмнө нь Олон улсын олимпийн хороо шатрыг олимпийн хөтөлбөрт оруулахаас нэг бус удаа татгалзаж байсан билээ. Олимпийн төрөлд багтдаг спортын төрлүүд өмнө нь заавал ч үгүй үзүүлэх шатыг дамждаг байна. Үүний дараа л ОУОХ-ны Гүйцэтгэх хороо тухайн спортын төрлийг олимпийн төрөлд багтаах эсэхээ шийддэг юм.
ОУОХ-ны хартид Өвлийн олимпийн тоглолтод цас, мөстэй холбоотой спортын төрлүүд багтана гэж заажээ. Гэхдээ энэ дүрмийг 1970-аад оны үед батласан учраас өөрчлөлт оруулах замаар оюуны спортын төрлүүдийг багтаах асуудал яригдах бололтой.