07.18

УИД-ээс Баруун дөрвөн зам хүртэлх автозамыг ирэх сарын 14-нд нээнэ

Энэ сарын 13-нд хаасан Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх автозамыг ирэх сарын 14-ний 06:00 цагт нээх юм байна. Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан байна.

Энэ  жил нийслэлд Улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км автозам, 481.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж байна.