03.06

Кети Перри махчин загасны хэлбэртэй хувцас худалдана

Дуучин Кети Перри “Super Bowl 2015” шоунд оролцохдоо аварга загасны хэлбэр бүхий хувцас зохион бүтээсэн байна. Дуучин шинэ загвараа энэ сарын 2-нд худалдаанд гарсан ба 129 ам.долларын үнэтэй юм. Уг хувцсан дээр дуучин бүсгүйн нэрийг бичсэн бөгөөд худалдаанд гараад удаагүй ч эрэлт ихтэй байгаа аж. Шинэ загварынхаа талаар Кети Перри твиттер хуудастаа “Махчин загаснаас айх хэрэггүй боллоо. Хүсвэл та ч гэсэн цэнхэр өнгийн махчин загас болж болно” гэээ.

Х.ЭРДЭНЭ