07.18

Иракт бөмбөг дэлбэрч олон хүний амь үрэгдлээ

Исламын шашинтны Ариун Рамадан сарын Эйд баярт зориулан худалдаа хийж байсан захад машин дах бөмбөг дэлбэрч 80 гаруй хүн амь үрэгдэж олон иргэд шархаджээ. Иракийн нийслэл Багдад хотын Шиа-д болсон уг халдлагыг Исламын улс бүлэглэл  үйлдсэн байна. 

Тус бүлэглэлийн гишүүд гурван тонн бөмбөг ачсан машиныг дэлбэлсэн хэмээн Исламын улс бүлэглэлээс мэдэгдсэн байна. Хүүхэд голдуу амь үрэгдсэн тус халдлагыг нүдээр харсан гэрчийн ярьж буйгаар иргэдийн хүнсээ цуглуулдаг сагсанд дэлбэрэлтэнд өртсөн хүүхдүүдийн эд эрхтнийг цуглуулж байсан гэлээ. Одоо ч иргэдийн цогцсыг цуглуулсаар байгаа аж.

Дияалагийн эрх баригчид уг халдлагаар амь үрэгдсэн иргэдэд эмгэнэн гашуудлын гурван өдөр зарлаж, Эйд баярыг цуцалсан байна. Мөн эдгээр өдрүүдэд Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэг Эйд баярын худалдаа хийж байсан Гомбэ зах дээр халдлага үйлдэн үүний улмаас 49 хүн амь үрэгдсэн юм.

И.Мөнхцэнгэл