07.20

“Сэтгүүлчийг сулла” чимээгүй цуглаан болно

info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн билээ.

Улсын баяр наадмын өмнө буюу энэ сарын 09-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байгаад бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж, "Сэтгүүлчийг сулла" чимээгүй цуглааныг өнөөдөр 12:00 цагт Чингисийн талбайд хийх гэж байна. Дашрамд дуулгахад өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчид Баянзүрх дүүргийн шүүхийн өмнө тайван жагсаал хийсэн билээ.