Хэрэглээний газ дэлбэрсний улмаас гал гарч, дүрэлзсэн их галын дундаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүү 80 хувийн түлэгдэлттэй амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан.
Хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Солонгос улсад шилжүүлэн эмчлүүлэхээр хандив цуглуулсаар 100 сая орчим төгрөг цугласан боловч эмчилгээний зардалд нийтдээ 350-400 сая төгрөг шаардлагатай болж байсан.
Тэгвэл МЗХ, түүний дэргэдэх байгууллага, жүжигчин Г.Ундармаа гээд олон сайхан сэтгэлт хүмүүс сайн үйлсийн хандивын аянг зарласан нь үр дүнгээ өгч А.Цэрэнтогтох өнгөрсөн долоо хоногт биеийн хоёр хөл, хоёр мөр, зүүн гарт арьс нөхөх хагалгаанд орж, зүүн чихэндээ косметик хагалгаа хийлгэсэн байна.
Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хагалгаа санасныг бодвол амжилттай, сайн болсон гэж эмч нар хэлжээ. Жүжигчин Г.Ундармаа “Ээж хүү хоёр инээж байна. Та нартаа баярлалаа. Хүүгийн маш их тэвчээр, та нарын минь тус дэмээр хагалгаа амжилттай болжээ. Бахархаж байна. Ээжийнх нь дугаар 010-5901-5113 Болороо” хэмээн фэйц хуудсандаа бичсэн байна.
Хүүд цаашдаа ч эмчилгээний зардал шаардлагатай тул хандивын аян үргэлжилсээр байгааг энэ дашрамд дуулгая.
Дансны дугаар: ХААН БАНК-ны 5018042275
Данс эзэмшигч: Мягмарын Дэлгэрмаа / Нагац эгч /