Жүжигчин хүний хувьд тоглосон дүрээрээ нэрлэгдэх нь нэр төрийн хэрэг гэлтэй. Тухайн дүрээ үзэгчдийн сэтгэлд буутал бүтээсэн болохоор тэр. Долгорыг олон нийт "Үл таних бүсгүй" хэмээн нэрийддэг.
Авьяасаа гялалзуулж амжилтанд хүрч чадсан жүжигчин бүсгүйг тээж төрүүлсэн ээжийг Д.Тунгалаг гэдэг. Дөрвөн хүүхдийн ээж тэрээр наснаасаа залуу харагддаг сайхан эмэгтэй бий. Тэрээр Unicity international-д ажилладаг. Долгорын хувьд айлын том охин бөгөөд гурван дүү нь эгчийнхээ нэгэн адил урлагийн авьяас нь тодроод байгаа аж.

