BBC агентлаг жүжигчин Деми Мурын Лос Анжелес дахь гэрээс 21 настай эрэгтэйн цогцос олдсон тухай мэдээлсэн байна. Талийгаач түүний гэрийн уасн сангаас живж нас барсан байдалтай олджээ. Тухайн үед жүжигчин бүсгүй гэртэй байгаагүй бөгөөд тус хэргийг өдгөө тус хотын цагдаагийн мөрдөн байцаах газар шалгаж байгаа аж. Деми Мурын гэрт болсон үдэшлэгний үеэр хохирогч усан санд унаж улмаар сэлж чадалгүй нас барсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.