07.20

Тэсрэх аюултай байлдааны сумыг аюулгүй болгожээ

Энэ сарын 13-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын гуравдугаар багт байлдааны сум байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус аймгийн цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг явуулж, нийт дөрвөн ширхэг сумыг олж, хоёр нь тэсэрч болзошгүй аюултай байсныг холбогдох мэргэжилтнүүдтэй аюулгүй болгож ажилласан байна.

Тус аймагт хаягдал тэсрэх аюултай байлдааны сумыг иргэд мэдэхгүй өөрийнхөө хэрэглээндээ ашиглаж байгаад эрсдэх тохиодол гардаг аж. Тиймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.