07.20

С.Эрдэнийн гомдол хэзээ тайлагдах вэ?

Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Баянгол дүүрэгт эзэн суусан эрхэм хэмээн тодор­хойлдог. Тэрбээр олон жил төрийн албанд хаан сууж, сайдын алба хашдаг түүнийг салбараа тааруу толгойлдог гэх аар саар асуудлаар байнга хэл амны бай болдог ч нэгэн гэдэг. С.Эрдэнэд насан туршдаа сэтгэл­дээ тээж, дааж явж чаддаггүй нэгэн гомдол байдаг гэнэ. Тэр нь анхны авааль гэргийгээ алдаж байсан харамсалтай явдал аж.

Одоогоос олон жилийн өмнө Монголын төр, нийгмийн нэрт зүтгэл­тэн, Ардчиллын алтан хараа­цайнуудын нэг С.Зоригийг бусдын гарт онц хэрцгий аргаар алуулж байсан тэр аймшигт аллага одоо ч нийгэмд айдас, хүүдэстэй хэвээрээ байгаа юм.

Тэгвэл эл хэрэгт С.Эрдэнийн эхнэрийг холбогдуулан хорьж, цагдаж, нөхрийнх нь талаар мэдүүлэг авч байжээ. Хожим нь эрхэм сайд энэ талаар ярихдаа “Ханиа би хамгаалж, өмгөөлж чадаагүйгээс алдсан юм аа. Миний хань олон хоног цагдан хоригдсоны улмаас сэтгэл санаа нь өөрчлөгдөж, ааш авиртай болж, бие нь байнга өвддөг болсон. Үзүүлээгүй эмч, яваагүй газар гэж байхгүй.

Цочролд орсон эхнэр маань нэг л өдөр өндрөөс үсэрч амиа алдсан юм. Тиймээс С.Зоригийн хэрэг илэрсэн тэр цагт би тухайн үеийн хууль шүүхийн удирдлагуудаас гомдол нэхнэ. Миний ханийг чухам яах гэж хорьсон юм? Ямар шалтгаан байсан юм? Энэ бүхэнд тайлбар өгнө байх гэж боддог. Энэ явдлын дараа тэр хэрэг дээр ямар нэг эрүү үүсгэж, үр­гэл­жүүлж шалгаагүй, тэгээд л зам­хар­сан. Тэрний үр дүнд би сай­хан ханиа алдсан юм шүү” хэмээн ярьжээ.