Сүүлийн өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн осол ихээр гарах болсон хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд энэ сарын 18-ны 23.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд БНХАУ-д үйлдвэрлэсэн Хэнцин маркийн мотоциклийн жолооч 36 настай эрэгтэй Э онхолдож нас барсан байна.
Мөн өчигдөр 21.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22 км-т улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Яав маркийн мотоциклийн жолооч 45 настай эрэгтэй Н онхолдож нас баржээ. Мөн өдөр 17.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Улаанбаатар хотоос 123 км замд MMC Airtrek автомашины жолооч Ү онхолдож жолооч 25 настай эрэгтэй Ү, зорчигч 47 настай эрэгтэй Т, 47 настай эмэгтэй З нар нас барж хоёр зорчигч гэмтсэн байна.
Иймд орон нутгийг зорин замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалган хөдөлгөөнд оролцох хэрэгтэй мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай ороны бартаа ихтэй зам харгуйд тохирохгүй мотоциклийг хамгаалах малгай хэрэглээгүй жолооч нар унаж хөдөлгөөнд оролцсоноор хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байгааг ЗЦГ-аас анхааруулж байна.