07.20

MCS-ийнхэн Витафитад туслав

Наадмын дараах өдрүүдээс манай нийт нутгаар хур бороо ихтэй байна. Улаанбаатар хотод л гэхэд өдөр алгасахгүй бороо орж, заримдаа түрхэн зуурын буюу 5 минут хүрэхгүй хугацаанд усархаг бороор ороход хот бүхэлдээ үерт автах хэмжээнд хүрч байна. Энэ нь анхнаасаа ус зайлуулах шугам хоолойг хангалтгүй, зөв зохион байгуулалттай хийгээгүйгээс үүдэлтэй гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.

Дөнгөж саяхан мөн л энэ үйл явдал тохиолдлоо. Харин саарын хажуугаар сайн бас байдаг болохоор хөгжилтэй, бас сайхан нэгэн үйл явдал болсон нь MCS coca cola компанийн түгээлтийн машин, Витафит компанийн түгээлтийн машиныг чирч тусалж байгаа бичлэг байлаа. Бизнесийн салбартаа мөнхийн өрсөлдөгч ч гэлээ тусч сайхан хүний сэтгэлээр биендээ тусалсан MCS-ийн жолоочид баярлалаа гэж хэлье.