07.21

Unitel, Mobicom, Skytel-ийн оффиссийн ажилтнуудыг “Хог түүх аян”-д дуудав

Фэйсбүүкийн хэсэг залуус нэгдэж, “#ХогBucketChallenge” аяныг албан ёсоор эхлүүлээд байгаа билээ. Тэд эхний ээлжинд "Мах импекс” компанийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, “Sound of Mongolia” ерөнхий захирал Ц.Дамдинсүрэн, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нарыг дуудсан бөгөөд гурав хоногийн дотор гурав болон түүнээс дээш уут хогийг цэвэрлэн зургаа постоор оруулж, дараагийн гурван хүнээ дуудахыг сануулсан юм.
Мөн "#‎ХогBucketChallenge‬" аяны бяцхан оролцогч зургаан настай Тэнгис гэдэг хүү гурван уут хогоо түүчихээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, МАН-ын даргын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ж.Жаргалсайхан, MNG Event "Дакацо" компанийн ерөнхий захирал Mng Daka нарыг дуудаж, гурав хоногийн дотор гурав болон  түүнээс дээш уут хогийг цэвэрлэн зургаа постоор оруулж дараагийн гурван хүнээ дуудахыг хүссэн.

Тэдгээр залуус хүүгийн дуудлагыг хүлээн авч, хог цэвэрлэсэн зургаа баримтжуулан оруулсан. Тэгвэл “Голомт” банкныхан жил бүр зохион байгуулдаг явган аяллынхаа явцад тааралдсан хогнуудыг хатуу шийтгэн цэвэрлэхээр болжээ.

Тэд мөн үүрэн телефоны Unitel, Mobicom, Skytel компанийн оффисийн ажилтнуудыг “‪#‎ХогBucketChallenge” аянд дуудсан байна. Эдгээр дуудагдсан компаниуд 14 хоногийн дотор хог ихтэй аль нэг газрыг цэвэрлэн зургаа пэйж хуудсандаа постлон дараагийн байгууллагаа дуудах ёстой аж. ‬

Хэрэв заасан хугацаанд амжихгүй бол ТҮК-ийн таван ажилтанд 30000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бэлэглэнх гэнэ. "#‎ХогBucketChallenge‬" аян ийнхүү үр дүнтэй үргэлжилж, хүн бүрийг хамруулж чадвал нийслэл Улаанбаатар хот маань цэмцийх нь дамжиггүй биз ээ.