Сүүлийн үед хайртай гэргий, найз бүсгүйнхээ нэрийг биен дээрээ шивүүлдэг моод дэлгэрээд байгаа гэхэд болно. Жүжигчин О.Дөлгөөний нөхөр эхнэр, хүүхдийнхээ нэрийг цээжин дээрээ шивүүлж байсан юм. Тэгвэл мисс, загвар өмсөгч Т.Туяамаагийн найз залуу ч бас энэхүү моодны хажуугаар зүгээр өнгөрсөнгүй үнэнч хайраа илэрхийлж, хайртай бүсгүйнхээ нэрийг цээж дүүрэн шивүүлсэн байна. Дашрамд дурдахад, хосууд саяхан сүй тавьсан бөгөөд хамтдаа Австрали улсад сурч байгаа гэнэ.
