07.21

Женнифер Энистон ”Найз”-даа энгэрээ дэлгэжээ

Энистон, Питт нар салаад 10 гаруй жил болсон ч хэвлэлүүд үе үе тэдний хамтын амьдралыг дурсах дуртай билээ. Энэ удаа сэтгүүлчид “Найзууд” олон ангит киноны зураг авалтын үеийг нарийвчлан судлажээ. Уг кинонд Энистон гол дүр бүтээсэн юм.
Сурвалжлагчид киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Мэтт Лебланы аавтай уулзаад амыг нь халтал яриулжээ. Пол Леблан “Найзууд” киноны зураг авалтын үеэр Энистон түүний хүүтэй үерхэж байсан хэмээн өгүүлэв. Хүү нь энэ тухай өөрөө ярьсан гэнэ. Зураг авалтын завсарлагаанаар Женнифер бүсгүй түүний хувцас солих өрөөнд ирээд хоёулаа удтал хамт байдаг тухайгаа Мэтт аавдаа аминчлан өгүүлж байжээ.
 Энэ хэрэг явдал Энистон бүсгүй Питтын хууль ёсны эхнэр байсан үед болсон гэнэ. Харин “Найзууд” киног талархан үзэгчид энэ нь ээлжит цуу яриа, пиар алхам гэдэгт итгэлтэй байгаа аж. Энистон бүсгүй Питтээс салсандаа сэтгэлээр ихэд унаж байсан тул дэндүү хайртай байсан хүнийхээ араар түрүүлж тавих нь юу л байсан бол гэж тэд үзэв.