07.21

Оюутан охин галт тэргэнд дайруулж амиа алдсан уу?

Энэ сарын 13-нд 19 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Охины тухайд орон нутагт гэр нь байдаг бөгөөд зуны амралтаараа ажил хийж, хэрэглээний мөнгөө олно гээд хөдөө гэр рүүгээ яваагүй байсан гэнэ.

Сургалтынх нь төлбөрийг бүрдүүлчихсэн аав, ээж нь охиноо ажил хийж мөнгө олно гэхэд нь цааргалаагүй байна. Зуны амралтаараа ажил хийж эхлээд удаагүй байсан тэрбээр энэ сарын 13-нд ажлаа тараад гэртээ хариагүй, харин галт тэргэнд дайрагдсан байдалтай хэд хоногийн дараа цогцос нь олджээ.

Ар гэрийнхэн нь хэн нэгэн өөдгүй амьтан гэмт үйлдлээ нуух гэж охиныг нь амиа хорлосон мэт харагдуулсан байж магадгүй хэмээн хардаж байгаа гэнэ. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.