Үндэсний газар зүйн нийгэмлэгийн 2007 оны адал явдалт аяллын шагналт, Австралийн 2006 оны шилдэг адал явдалт аялагч, зохиолч, кино найруулагч, илтгэгч Тим Койпыг “Монголын аялал жуулчлалын элч”-ээр өргөмжиллөө. Түүнд “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол,тэмдэг, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болсон юм. Дашрамд дурдахад, Тим Койп нь Монголоос Унгар хүртэл Чингис хааны замаар морин аялал зохион байгуулж, “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвисан нэгэн юм.
Н.АЗ