07.21

Амгалан ДЦС маргааш нээлтээ хийнэ

Амгалан дулааны станцын нээлтийн ажиллагаа маргааш 10 цагаас болно. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, салбарын сайд холбогдох албаныхан оролцох юм байна.

Амгалан дулааны станц нь УС-15 халаалтын зуухны газар болон түүний орчим 348МВт (300 Гкал/ц)-ын хүчин чадалтай баригдаж дуусч байна. Тус төсөлд 25.0 сая ам.доллар зарцуулжээ. Гүйцэтгэл нь92.3 хувь байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдсоноор тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж нээгдэнэ.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдоно. Амгалан дулааны станцыг барих төслийг хэрэгжүүлснээр хотын дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС 4" ТӨХК- ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.