07.21

Замын цагдаагийн газраас мэдээлж байна

Хайлаастын зам, Хуучин эцсийн замд суудлын автомашины жолооч Т нь ганцаараа дэлгүүр явж байсан явган зорчигч Т-г  /6н,эр/ мөргөж гэмтээсэн.

Дарь-Эхийн зам, “Бат цайз” төмрийн үйлдвэрийн баруун замд суудлын автомашины жолооч Ц нь явган зорчигч Э-г /13н,эр/ мөргөж гэмтээсэн.

Өлзийт хорооллын зам, Бурхантын 6-р гудамжинд ачааны  автомашины жолооч Б-нь явган зорчигч  Д –г /11н,эр/ мөргөж гэмтээсэн зам тээврийн хэрэг, осол гарсан байна.

Иймд эцэг эхчүүдээ  таний  хүүхэд хаана ямар орчинд замын хөдөлгөөнд оролцон явж байгаад анхаарлаа хандуулмаар  байна.