2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. 7 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Орхон гол Орхон сум /Сэлэнгэ/ орчимд усны түвшин хоногт 15-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 7 дугаар сарын 22-ны өдөр 50 см орчим нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-65 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.