07.21

Хятадын Тайваны Тайпейд 2017оны Универсиад болно

Дэлхийн оюутны спортын XXIX дүгээр Универсиад наадам нь Хятадын Тайваны Тайпей хотноо 2017 оны 8 сарын 19-30-нд болно. Дараагийн наадам нь Универсиадын үндсэн 10 төрөл болох хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур жад, хөлбөмбөг, гимнастик (спортын ба уран сайхны), усанд сэлэлт (усанд үсрэлт, усны бөмбөг), теннис, волейбол, жүдо, ширээний теннис зэрэг төрлөөр болно. 2017 оны Универсиад наадмаас эхлэн тус наадмын үндсэн төрөлд таэквондогийн төрөл шинээр нэмэгдэн орж байнга зохиогдохоор болсон юм. Иймээс Универсиадын үндсэн төрөл 2017 оноос эхлэн байнгын 11 төрөл болж байна. Хятадын Тайваны ЗБХорооны санал болгосноор 7-н төрөл уг наадмын хөтөлбөрт нэмэгдэн орж байна. Үүнд: байт харваа, бадминтон, бейсбол, гольф, дугуйт тэшүүр, хүндийн өргөлт, ушугийн спорт энэ Универсиадын хөтөлбөрт орж нийтдээ 18 спортын төрлөөр зохион байгуулагдана.