07.22

Арслангууд сэтгэл санааны тайван байдал алдагдуулдаг хүмүүсээс зайлсхий

Хонь - (3/21-4/19)
Зорилгодоо чиглэсэн өдөр. Эрч хүч сайтай байх болон эерэг хандлагатай байх нь өнөөдрийн давуу тал байх болно. Харамсалтай нь та өөрийн энэ их урам зоригийг бусадтай хуваалцаж чадахгүй. Үнэндээ бусад хүнийг гэмтээхгүйн тулд эрч хүчээ бууруулах хэрэгтэй. Хоёр дахь төлөвлөгөөгөө боловсруулж түүнийхээ төлөө ажил. Ажил дээрх эрүүл аюулгүй байдлын талаар санаа зовоосон зүйл байвал хүндхэн асуудал үүсэхээс өмнө зохих хүнд нь мэдэгд. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно.
Үхэр - (4/20-5/20)
Өдрийн эхэн үед та маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно эсвэл гэр орны ажилд оролцох зайлшгүй шаардлага тулгарна. Од эрхэс танд өөрийн боломждоо тулгуурлаж ажил хэргээ явуулахыг зөвлөж байна. Хэрээс хэтэрсэн зүйл рүү бүү зүтгэ. Та тэртэй тэргүй бүх зүйлийг амжуулж чадахгүй шүү дээ. Түүнчлэн ядаргаа биеийн ачааллаас болж юм л бол уурлаж бухимдах хандлагатай болно. Энэ байдал дотнын хүнтэйгээ түнжин хагарах нэг шалтгаан болж болзошгүй.
Ихэр - (5/21-6/21)
Тус ордны дурласан хүмүүсийг  бусдаас хамааралтай байдалд байлгахыг хүснэ. Үдээс хойш гэр орны бага сага ажлыг амжуулах шаардлагатай болж хүч чадлаа барах бололтой. Өнөөдөр боломжоороо урт хугацаагаар явах эсвэл ганцаар зугаалахгүй байхыг хичээ. Энэ өдөр мөрдлөг, тамлалт, гэнэтийн дайсагналтай учирч магадгүй. Найз нартайгаа маргах хэрэггүй. Сэтгэл санааны илрэл илүүдэж бялхана.
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр та ер бусын эрч хүч, идэвх сэтгэлийн эр зоригоо мэдэрнэ. Мэргэжлийн ажил төрөл эсвэл бизнест томоохон өөрчлөлтүүд гарах магадлалтай. Удирдах байр суурь руу тэмүүл. Өөрийгөө мэргэжлийн ба ажил хэргийн сайн чанаруудаа хүлээн зөвшөөрүүлэхийг хичээ. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ өнөөдөр амархан амжуулж чадна. Ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий.
Арслан - (7/23-8/22)
Өнөөдөр арслангийн өөрөө өөртөө итгэх ер бусын итгэл, бусдад итгэх итгэлтэй хослон түүнийг урам хугарахад хүргэнэ. Таны заналт дайсан нь үг үйлдэл бүрээ цэгнэдэг хуучинсаг үзэлтэй хүмүүс байх болно. Хэрвээ та хүмүүст итгэдэггүй бол тэдэнтэй нягт хамтран ажиллаад хэрэггүй. Таны уур уцаарыг хүргэж сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсээс зайлсхий.
Охин - (8/23-9/22)
Хүчирхэг эрч хүчтэй өдөр. Ажилдаа шинэлэг байдлаар хандах, шинээр ажил хэрэг эрхлэх, тэр ч байтугай хамгийн эрсдэлтэй ажиллагаа ч амжилттай хэрэгжихэд таатай. Өнөөдөр та хэдийгээр ухаантай мэт харагдавч таныг бусад хүмүүс юу гэж бодож байгааг анзаар. Хайр дурлалын адал явдал, эсвэл маш баярт уулзалт болох магадлалтай. Эд зүйлс худалдан авахад тааламжтай. Гэртээ засвар хийж эхэл. Орон байраа тохижуул.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр шаргуу тэвчээртэй нягт нямбай байдал шаардсан дурын ажил хөдөлмөрийг та биелүүлж чадна. Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахад хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Таны эргэн тойрныхон танаас чухам юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгоод улмаар цаашдын амьдралын төлөвлөгөөгөө зохио. Энэ бол яг одоогийн байдал дахь таны хамгийн гол зорилго мөн.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаанд олон бэрхшээл гарч ирнэ. Энэ нь бичиг цаасны ажлыг анхааралтай хийгээгүйгээс болох ба таны энэ байдал бусдад олз болж хэл амны бай болох магадлал байна. Энэ байдлаас аль болох урьдчилан сэргийлж, ямарваа нэгэн зүйлийг хийхдээ анхаарал болгоомжоо алдахгүй байхыг одод сануулж байна. Чухал шийдвэр гаргах ажил тань амжилттай байж асуудлыг шийдэх чадвар чинь бусдаас гойд байна. Таны төсөөлж байгаагүй зочин гэрт чинь ирснээр та цагийг маш үр дүнтэй өнгөрөөхөөс гадна сэтгэлийн өндөр таашаал авна.
Нум - (11/22-12/21)
Харилцаа холбоогоо ухамсартайгаар бэхжүүлэхэд таатай. Та саруул ухаанаар сэтгэн түрэмгий бодлогогүй  алхмаас зайлсхийнэ. Дотнынхонтойгоо харьцах, дурын хүнтэй эрх тэгш ярилцахад зөн билэг, уриалагхан зан тань тус болно. Нягт нямбай бэлтгэсэн урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.
Матар - (12/22-1/19)
Имижээ эрс өөрчилж гоо сайхны хагалга хийлгэх хэрэггүй. Мэргэжлийн салбарт эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Өөрийгөө дүгнэх дүгнэлт буурч, журамгүй хүний жолоонд явснаар нэр хүндээ алдах эрсдэлтэй байна. Удаан өмсөөгүй хувцас, хүүхдийн хэрэглэдэггүй тоглоом болон ашигладаггүй эд хогшлоо ялган ойролцоох хүмүүнлэгийн байгууллагад хандивла. Ингэснээр тэдгээр зүйлс нэгэн цагт танд үнэ цэнэтэй байсан шиг тэдэнд ч бас үнэтэй зүйл болж хувирах болно.
Бумба - (1/20-2/18)
Уран бүтээлч, бие даасан байдлаа бусдад харуул. Харин үйл ажиллагаагаа бусдынхтай харьцуулж үз. Аливаа хамтын ажиллагаа бүрийг үр ашигтай, мартагдашгүй болгохыг хичээ. Эргэн тойрны хүмүүсийн тусламжаас бүү татгалз. Хувийн ажил болон хамтын үйл ажиллагаанд таатай байна. Аливаа асуудалд тэвчээртэй, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Өнөөдөр хайр дурлалын хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд өөрийн эрүүл мэнддээ бага зэрэг анхаарал хандуулахыг одод сануулж байна.
Загас - (2/19-3/20)
Энэ өдөр та ихэд нууцлагдмал байх тул хүмүүс тантай ажиллахад түвэгтэй байх болно. Хатуу ширүүн төрхөө авч хаяж, нийтэч эелдэг бай. Өөртөө сайн хүмүүсийг түлхэх хэрэггүй. Ойр дотнын хүнийхээ дутагдалд анхаарах хэрэггүй. Тэдэнд тайлбар тавьж зөвтгөхийг хичээ. Хэрэв та эсрэг оршилтоо зайлж чадсан бол гэр бүлд харилцан ойлголцох уур амьсгал зонхилох болно.