07.22

Т.Аюурсайхан үнсээр цэцэг бордохыг зөвлөв

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан үнсээр цэцэг бордох мэргэн зөвлөгөөг нүүр номынхоо найз нарт санал болгожээ. Тэрбээр “Бид үнсээ хаана хаях вэ гэж “зовдог” бол Оросын цэцэрлэгчид үнсийг “саарал алт” гэдэг.  Учир нь үнсэнд кальци, фосфор, кали зэрэг ургамал борддог 30 орчим төрлийн бодис байдаг. Түүнээс гадна хөрсийг сийрэгжүүлж, бүтцийг нь сайжруулна. Мөн хортон шавжаас ургамлыг хамгаалдаг. Тийм учраас мод, бут, цэцэг, хүнсний ногоо, ургамлаа бордоорой” хэмээн бичжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр зөвлөгөөгөө өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, лагерын хашааныхаа  ногоон ургамлыг  хортон шавжгүй байлгах үүднээс  үндэс рүү нь үнс хийж буй зургаа давхар байршуулсан байна лээ.

Н.АЗ