07.22

Бүжиг дэглээч С.Сүхбаатар Увсын 90 жилийн ойн баяр наадмын нээлтийг найруулна

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам долдугаар сарын 23-25-нд зохион байгуулагдана. Тус баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 09:00 цагаас эхэлнэ. Тэгвэл Увс аймаг байгуулагдсаны түүхт ойн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа аж. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны урлаг соёлын арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм байна.

Н.АЗ