Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг наадмын өдрүүдээр толгойдоо цэцгэн эрхи зүүж, цэрэг залуусаар "гангарсан" байна. Отгоогийн энэхүү гоёл түүнд тун ч сайхан зохисон бөгөөд нүүрнийх нь өө сэвийг ч сайн даржээ. Тиймээс ч түүнийг харсан олон хүмүүс "сайхан бүсгүй юм" хэмээн уулга алдаж, нэгэн дуугаар "үзэсгэлэнтэй" хэмээн дуу алдацгаасан байна лээ. Түүнийг хамар болон урууландаа гоо сайхны мэс засал хийлгэснээс хойш "хиймэл" хэмээн хочлох болсон билээ. Энэхүү үйлдэл нь түүнийг хэсэгтээ л "сайхан бүсгүйн жагсаалтаас" хасчихаад байсан юм. Тэгвэл цагтаа "Монголын сайхан бүсгүй" тэмцээнээс мөнгөн эрдэнийн өргөмжлөл хүртэж явсан Отгоо "сайхан бүсгүй" гэдэг нэрээ буцаан авсан гэнэ шүү.
Н.АЗ