Энэ сарын 21-нд НОБГ-т “Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 30 дугаар байрны 6 дугаар давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна” гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагыг 10:15 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, хоёр автомашинтайгаар ажиллаж тус байрны 23 тоотод оршин суух зургаан настай, эрэгтэй Б, зургаан настай эмэгтэй А нар тагтан дээр байсныг асран хамгаалагч Н-д хүлээлгэж өгсөн байна.