07.22

“Стандарт мах” компанид залилуулжээc

“Стандарт мах” компанийн захирал Р.Ууганбаатарт  их хэмжээний мөнгөө залилуулсан гэх иргэн Ч.Амаахүү сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэргийг тодруулбал, 2013 онд “Амт Трейд” компанийн захирал Ч.Амаахүү, Р.Ууганбаатар эзэнтэй “Стандарт мах” компанид хатаасан мах экспортлох, махны сүлжээ дэлгүүр байгуулж ашиг хүртэнэ гэсэн зорилгоор хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын  гэрээ байгуулжээ. “Амт трейд” компани гэрээний дагуу 250 сая төгрөгийг “Стандарт мах” компанид 2013 оны нэгдүгээр сард шилжүүлжээ.

“Амт трейд” компани зургаан сарын дараагаас хөрөнгө оруулалтаа нөхөж, зээлээ төлөх ёстой  байсан боловч “Стандарт мах” компани дээрхи хугацаанд гэрээнд тусгаснаар 150 махны сүлжээ дэлгүүр байгуулах ёстой атал нэгийг ч байгуулаагүй, хатаасан мах экспортонд гаргаагүй, өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээгүй байсан аж.

Хөрөнгө оруулагч Ч.Амаахүү гэрээний дагуу шаардлага тавьсан боловч тусыг олоогүй тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэхийг хүсчээ. Гэвч Чингэлтэй дүүргээс энэ хэрэгт эрүү үүсэх боломжгүй, иргэний хэргээр шийдүүл хэмээн хүсэлтийг нь гурван удаа буцаажээ. Нийслэлийн прокурорт хандсан боловч мөн л ийм хариу авсан байна. Тэрбээр “Стандарт мах” компаниас 175 сая төгрөгөө авсан хэдий ч үлдэгдэл 75 сая төгрөгөө одоог хүртэл авч чадахгүй байгаа гэнэ