Польшийн Варшав хотын нисэх онгоцны буудалд газардахаар 100 метрийн өндөртэй доошилж байсан Луфтанса компанийн онгоцны урдуур нисгэгчгүй онгоц орж ирсэн ноцтой хэрэг гарчээ. Германы Мюнхен хотоос Варшав чиглэлд нислэг үйлдэж байсан тус онгоцны нисгэгчид 700 метрийн өндөрт нисч байхдаа нисгэгчгүй төхөөрөмжийг олж харжээ.
Улмаар гурван минутын дараа 100 метрийн өндөртэй доошилж явахад нь нисгэгчгүй онгоц урдуур нь орж, маш ойрхон зайтай дөхөж ирсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан орон нутгийн цагдаагийн газар нисэх буудлын ойролцоо амьдардаг 39 настай эрэгтэйг нисгэгчгүй төхөөрөмж нисгэсэн хэргээр баривчилжээ.
Мөн нисгэгчгүй төхөөрөмжийг нь ч олсон байна. Сэжигтэн шүүхээр буруутай нь тогтоогдвол наймаас доошгүй жил шоронд хоригдох ялтай нүүр тулж магадгүй аж.