Энэ жил БНСУ гадны ажилчдад тавих шалгуураа чангаруулжээ. Тийнхүү шалгуураа чангалсантай холбоотойгоор тус улсыг зорихоор бүртгүүлэх иргэдийн тоо ч буурсан байна. Өнгөрсөн жил Монголоос 1000 ажилтан тус улсыг зорьж байсан бол энэ жил 600 болгож бууруулжээ.
Харин манай улсын иргэдээс энэ жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 6000 иргэн бүртгүүлжээ. Гэвч эдгээр иргэдээс 10 үе шаттайгаар шалгаруулан 600 нь л БНСУ руу явах аж. Бүртгүүлсэн иргэд энэ сарын 31-нд шалгалтандаа орно хэмээн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв мэдээлэв.