Египетийн нийслэл Кайро хотын хойд этгээд дэх Нил мөрөнд өчигдөр зорчигч тээвэрлэж явсан завь, ачааны хөлөг онгоцтой мөргөлдөж, завинд сууж явсан 13 хүн нас баржээ.
Хохирогчдын дунд бага насны хоёр хүүхэд байсан гэнэ. Осол болох үед завинд 25 орчим хүн сууж явжээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 13 хохирогчийн цогцсыг мөрнөөс гаргаж, таван хүн аврагдсан хэдий ч, долоон хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа юм байна. Улмаар сураггүй байгаа хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Завинд сууж явсан зорчигчдын ихэнх нь хүүхдүүд байсан гэх мэдээлэл ч байна. Нил мөрөн болон Египетийн эрэгт хуучирч, элэгдсэн завинууд олноор иргэдэд үйлчилдэг тул энэ мэт осол байнга гардаг тухай орон нутгийн мэдээллийн агентлагуудад бичигдсэн байна. Тэдгээрээс хамгийн их хохирол дагуулсан нь 2006 оны хоёрдугаар сард болсон осол бөгөөд 1000 гаруй хүн амь нас, бие эрхтэнээрээ хохирч байжээ.