07.23

2016 онд айргийг соёлын өвд бүртгэх боломжгүй гэжээ

ЮНЕСКО-ийн Соёлын өвийн бүртгэлд монгол түмний уламжлалт ундаа айргийг бүртгүүлэхээр болсон тухай мэдээллийг бид өмнө нь  хүргэж байсан. Үндэсний их баяр наадмын өмнө Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлсэн сайхан мэдээтэй наадамласан бол үүний араас монголчууд айргийг соёлын өвд бүртгүүлэхээр болсон  ч ЮНЕСКО-оос 2016 онд Монгол Улсаас нэг ч биет болон биет бус өв бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. 

Учир нь ЮНЕСКО-оос жилд 50 хүртлэх өвийг хүлээж аваас гадна хамгийн түрүүнд ямар ч өв бүртгүүлээгүй улсын өвийг хүлээж авах. Мөн нэн яралтай хамгаалах өвийг бүртгэж байх журмыг гаргасан байна. Тиймээс үүнд манай улс багтахгүйгээс гадна айргийг яаралтай бүртгэх өв биш хэмээн үзсэн учраас хүлээж авах боломжгүй гэжээ.

Гэхдээ монголчууд 2017 онд айргийг соёлын өвд бүртгүүлэх боломж нээгдэх юм байна. 
 
Харин соёлын биет бус өвд ингэний ботго авхуулах уламжлалт өв соёлыг бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн байна. Үүнийг ЮНЕСКО-оо  судалж урьдчилсан байдлаар аравдугаар сард шийдвэр нь гарах юм байна.