07.24

Б.Батбилэг: Үнийн шинэ индекст шилжсэнээр нааштай эхлэл харагдаж байна

Монголчуудын эдийн засгийн түшиг тулгуурын нэг болсон Тавантолгойн ордод үйлдвэрлэл олборлолт явуулж байгаа төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани оны эхний хагаст 2.5 сая тонн нүүрсний борлуулалт хийжээ. Үйл ажиллагаа нь жигдрэх нааштай төлөвтэй байгаа тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Б.Батбилэгтэй ярилцлаа.

-Өнөөдөр танай компанийн олборлолт, борлуулалтын явц ямар байна вэ. Оны эхний улиралтай харьцуулахад нэлээд ахицтай байгаа бололтой?

-Манай компанийн нүүрсний борлуулалт эхний улиралд харин ч нэлээд эрчимтэй байсан. Гуравдугаар сард гэхэд нэг сая тонныг борлуулж байлаа. Түүний дараагийн сараас олборлолт хэвийн байсан ч борлуулалт эрс муудсан. Энэ нь хэд хэдэн бодит шалтгаантай. Юуны өмнө Хятадын зах зээл дэх нүүрсний үнэ аажмаар унасан. Гол нь манай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэв маягт огцом өөрчлөлт оруулсан нь сөргөөр нөлөөлсөн.

-Тээвэрлэлтийн хэв маягт өөрчлөлт орно гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

-Бид өмнө нь экспортын нүүрсээ хүнд даацын автома шинаар, гэхдээ шороон замаар тээвэрлэдэг байсан шүү дээ. Гэтэл дөрөвдүгээр сараас бүх тээврийг засмал замаар хийх болсноор тээвэрлэлтийн зардал тонн тутамдаа 3-4 ам.доллараар өссөн. Энэ нь манай борлуулалтад сөргөөр нөлөөлсөн ч байгаль орч- ныг хамгаалах үүднээс бид энэ шийд вэрийг дагахаас өөр ар- гагүй. Харин тав, зурга дугаар сард тээвэрлэлт жиг дэрч, борлуулалтын зардлыг нэмэгдүүлэх менежмент хийснээр үйл ажиллагаа тогтворжиж ирсэн. Үүний үр дүнд зургадугаар сард л гэхэд 400 мянган тонн нүүрс борлуулсан байгаа. Энэ нь үнийн хувьд уян хатан бодлого барьж, зах зээлийнхээ байдалтай уяж эхэлсний үр дүн гэж хэлж болно. Өмнө нь манай компанийн нүүрсний үнийг тогтвортой барьчихдаг байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 32.6 ам.доллар гэх үнийг ба рим талдаг байлаа. Тэгэхээр үнэ унасан үед бор луулалт эрс багасдаг. Хятадууд мэдээж өндөр үнээр авахгүй шүү дээ. Тиймээс зах зээлийн үнийн индексжүүлсэн тогтолцоо руу оруулж өгсөн. Үүний үр дүн түрүүчээсээ гарч байна гэж хэлж болох байх. Гэхдээ эндээс бас нэг зүйлийг олж харсан. Юу гэхээр аливаа өөрчлөлтийг хийхэд заавал шилжилтийн хугацаа шаардлагатай юм байна. Энд би бүх машиныг нэг л өдөр зам дээр гаргах огцом, эрс шийдвэрийг хэлж байна л даа.

-Гадаадын хөрөнгө оруулалттай “Macmahon” компани өөрийн бизнесээ худалдсан. Уг нь манай талаас хамтран ажиллах, гэрээ байгуулах санал тавихаар зэхэж байсан юм билээ. Худалдаж авсан компанитай нь цаашид хамтран ажиллах уу?

 -Бид тодорхой төвшинд хамтран ажиллаж, ойлголцож, багагүй үр дүнд хүрч байсан ч “Macmahon” компани худал дагдсан. Гэсэн ч бид өмнө хүрсэн төвшнөө алдахгүйгээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бодол байна. Одоохондоо “шинэ эзэд”-д санал тавьсан зүйл алга.

-”Эрдэнэс-Тавантолгой” нэлээд хэдэн төсөл дээр гаднынхантай хамтран ажиллаж байгаа. Тэдгээрийн явц, үр дүнгийн талаар товчхон танилцуулна уу. Тухайлбал, “Кodas”-тай метан хий боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр болсон шиг санагдах юм?

-Солонгосын “Кoreagas” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа метан хий боловсруулах төс- лийн хувьд одоо үйлд вэр лэлийн туршилтын ажил явагдаж байна. Наймдугаар сарын 10-ны үед туршилтын үйлдвэрээ нээх төлөв- лөгөөтэй байгаа. Нүүрс боловс- руулах үйлдвэрийн томоохон тө сөл байгаа ч өнөөгийн нүүрсний олборлолт, түүхий эдийн нөөц, зах зээлийн төлөв байдлаас шалтгаалаад төдий л ашигтай байх нөхцөл бүр- дэхгүй байгаатай хол богдон эхэлж чадахгүй байна. Түүний оронд төмөр за мынхаа асуудлыг шийдэж, дэд бүтцээ бий болгох нь дараа дараачийн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр харагдаж байгаа юм.

-Үүнд экспортлогч гол орны хэрэгцээ, эрэлт шаардлага шууд нөлөөлөх нь тодорхой Ойрын ирээдүйд Хятадын эрэлт нэмэгдэх дүр зураг, таамаглал байна уу?

-Харамсалтай нь, хамгийн ойрын зах зээл дээрх эрэлт 5-6 жил лав олигтой өсөхгүй байх. Гэвч үүнийг Тавантолгойн ордыг үнэд оруулах, үүний тулд төмөр замаа тавих, баяжуулах үйлдвэрээ барих ч гэдэг юмуу бусад нөхцөл бололцоог бүр- дүүлэх цаг хугацаа болгож ашиглах нь бас сайн боломж гэж харж байна.

-Манайх олон улсад хүлээн зөвшөөрсөн үндэсний нөөцийн стандарттай болсон. Тэгэхээр энэ стандартаараа Тавантолгойн нөөцийг дахин шинэчлэх, үнэлэх боломж бий юу?

-”Эрдэнэс-Тавантолгой” ком- панийн хувьд олон улсын зах зээлд IPO гаргах гээд бэлтгэл хийж байх явцдаа нөөцөө олон улсын JORC стандартаар үнэлүүлээд тогтоолгочихсон. Тиймээс энэ нь Тавантолгойн ордын хувьд бо- ломжгүй асуудал. Бусад компанийн тухайд болох л байх.

Д.МӨНХЖАРГАЛ