Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн. Уг барилдааны зүүний тэргүүнд дархан аварга А.Сүхбатыг гарч барилдана гэж байсан нь олны анхаарлыг татаж байлаа. А.Сүхбат барилдаан эхлэхэд тэрээр талбайд гараагүй юм. Харин тэрээр хоёрын даваанаас Увс аймагт хүрэлцэн очиж барилджээ. Тэрээр өчигдөр үдээс хойш Увс аймагт онгоцоор очин ийнхүү шууд баяр наадмын талбайд гарч барилдсан юм.
Аварга А.Сүхбат хоёрын даваанд сумын заан н.Лхамхүүтэй барилдаж байгаад тахимаа өгсөн байна.