07.24

Ухаалаг карт ашиглах ойлголт байхгүй байна

Нийслэлчүүд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны ухаалаг карт буюу “U money”-г туршилтын маягаар ашиглаж эхлэх ёстой. Гэтэл картаа ашиглаж байгаа автобус бараг байхгүй байгаа бөгөөд яаж ашиглахаа ч мэдэхгүй зорчигч, кондуктор, жолооч нар байгаа аж.

Кондукторын ярьж буйгаар “Автобусанд суурилуулсан энэ карт уншигч машины талаар бидэнд ямар ч мэдээлэл, ойлголт байхгүй ээ. Бүр баазын дарга нарт байхгүй байгаа юм. Шал дэмий юм хийж, улсын мөнгийг үргүй зарах, салхинд хийсгэх нь хэнд ашигтай юм бэ? Тэгээд ч бид нарыг ажилгүй болгож, хохироох гээд байна. Тэр карт нь хаана, хаагуур зарагдаж байгаа юм? Надад лав алга. Өөр хүмүүс хуваагаад авчихдаг юм уу, бүү мэд. Телевизээр бол сайхан, боломжтой зүйл яриад байгаа ч бодит байдал дээр болохгүй байна ш дээ. Энэ ухаалаг картыг суулгасан зардал улсад 10 цэцэрлэг, 10 сургууль барих тийм их мөнгөөр суулгасан юм гэсэн. Ийм тэнэг юм хийж байхаар улсдаа цэцэрлэг, сургуулиа, эмнэлгээ барихад яадаг юм бэ? Тэгээд ч 500 төгрөгөөр явдаг байсан бол буудлын тоо ихсэх тусам мөнгө нь нэмэгдэх юм билээ. Тийм алдагдалтай, зорчигчид ч мөнгө төгрөгөөр алуулж явдаг юм гэж ер юу байх вэ дээ” хэмээн их л цухалдсан шинжтэй ярив.

Энэ мэтчилэн дэвшилттэй технологи хэрэглэж хэвшихийг хүсээд, яриад байгаа ч үүнийг чинь хэрэгжүүлж хэрэглэх зорчигчид алга байна шүү дээ.