07.24

Согтууруулах ундаа үнэрлэх баар нээгдэв

Энэ сарын сүүлчээр Лондон хотод нэгэн өвөрмөц уушийн газар нээгдэх юм. Тэнд очсон хүмүүс согтууруулах ундааг зөвхөн үнэртэх боломжтой гэнэ. Та ганц ч балга согтууруулах ундаа уухгүй хэр нь донхойтлоо, манартлаа “ууж” болно. Гараа ч өргөх хэрэг гарахгүй.

Үнэтэй коктэйлийг ярвайлттай уухын оронд зүгээр л түүнийг үнэрлэхэд болох юм. Согтууруулах ундааг ууршуулсан коктэйль болгох аж. 140 хувийн чийгшилтэй байх учраас агаарт асар их хэмжээний согтууруулах ундаа үнэртэх бөгөөд үйлчлүүлэгчид нь нэг метр зайд л юм харах боломжтой болно. Орох хаалган дээр үйлчлүүлэгчид хамгаалалтын өмсгөл өмсөнө.

Ууршуулсан коктэйль уушги болон нүдний аньсгаар таны биед нэвтрэх юм. Ингэснээр элгэнд очих ачаалал багасаж, цөөн тооны илчлэг шингэнэ хэмээн уушийн газрын эзэд өгүүлж байгаа юм.

Уушийн газар энэ сарын 31-ний өдөр нээгдэх бөгөөд хагас жил ажиллах аж. Тийш нэвтрэхэд 10 фунт стерлингийн хөлс төлөх болно.