Өсвөр насны хүүхэд 9 настай охиныг хуурч утсыг нь булаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр 20:00 цагийн үед БЗД-ийн 15-р хороо 6-р байрны 6-р орцонд 9 настай эмэгтэй У-г үл таних 160-165 см өндөртэй, тайрмал хар үс, зуйван бор царай, давхараагүй бор нүдтэй, энгэр хэсэгтээ тод том цагаан өнгөөр “YES” гэсэн бичигтэй хар өнгийн цамц, улаан өнгийн бариу бэлтгэлийн өмд, цагаан ултай хар өнгийн “Nike” пүүзэн гутал өмссөн 15-17 орчим насны эмэгтэй "Эгчдээ юм өргөлцөөд өгөөч" гэж хуурч мэхлэн орц луу дагуулж ороод iPhone4S гар утсыг нь булааж зугтаасан байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж