07.24

Япон Улс роботуудын хөлбөмбөгийн тэмцээнд түрүүллээ

Техник, технологи, ялангуяа роботын шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлж яваа Япон Улс роботуудын хөлбөмбөгийн “RoboCup” тэмцээнд аваргаллаа. Хятад зохиогдсон энэхүү тэмцээнд 40 орны баг, тамирчид оролцож аваргын цомын төлөө өрсөлдсөн бөгөөд Японы баг ийнхүү түрүүлсэн байна. Жил бүр зохиогддог уг тэмцээнд энэ удаад Японы Чибагийн их сургуулийн “The Brains Kids” баг түрүүлсэн бөгөөд аваргын төлөө Хятадын Жэжян их сургуулийн “ZJUDancer” багтай хүч үзэж буулгаж авчээ.