Хонь - (3/21-4/19)
Тааламжтай өдөр. Өөрийн төлөвлөгөөгөө дахин хянан засварлаж, болсон зүйлийг нөгөө өнцгөөс харахад бэлэн бай. Хүмүүс юуны талаар яриад байгааг танай хамтрагч тань мэдсэн байж магад хэмээн нэг хором ч болов бодоод үз тэгээд хамтрагчаа сонсоход бэлэн бай. Ингэснээр та өөрийнхөө хайж байгаа найдвартай, мэргэн гэж бодсон зүйлээ орхин зөв илтгэл тавина гэдэгтээ итгэлтэй болно. Одоо өөрийн эрүүл мэнддээ анхаар. Өнөөдөр хонинуудын хувийн амьдрал гэнэтийн мэдээгээр дүүрэн байх нь.
Үхэр - (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр байна. Таны өмнө ажилдаа идэвхтэй хандах, карьераа өсгөх, бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэн харуулах өргөн боломж нээлттэй байна. Өөдрөг байдал, өөрийн хүчинд итгэх итгэл, нөхөрсөг зан, нийтийн мөрдөж хэвшсэн хэм хэмжээг дагах чадвар тань таныг бусдаас ялгах болно. Хайр дурлал, романтик болзоонд тааламжтай өдөр.
Ихэр - (5/21-6/21)
Мэргэжлийн салбарт ажиллагсад өнөөдөр нэлээн таагүй байдалтай учрах бөгөөд үүнээс гарах аргыг та өөрийн дотоод итгэл үнэмшлийг дагах хэрэгтэйг сануулж байна. Спортынхон өнөөдөр бэртэж гэмтэх, таагүй байдал үүсэх зэргээс болгоомжил. Хайртай хүндээ хандсан аливаа үйл хөдлөл тань ямар үp дагавар авчрахыг таахад бэрх байна. Ихрийнхэн зөрчилдөөнтэй буруу үйлдэл хийх, уурлаж бачимдах, сэтгэл нь тогтворгүйтэх магадлалтай байна. Энэ өдөр хэл яриаг засах, хүүхдийн ээрэлтийг эмчлэхэд таатай.
Мэлхий - (6/22-7/22)
Таны амьдралын эрч хүч өндөр байна. Арилжаа наймаа мөрийтэй тоглоом амжилттай байх магадлалтай. Байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг амжилт хүлээж байна. Амжилтанд хүрэхийн тулд нөлөө бүхий хүмүүс, түншүүдээ ашигла. Эрсдэлгүй эрчтэй хөдөл. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Мөн атаархагчдын зүгээс элдэв нууц хуйвалдаан явуулах магадлалтай. Утга учиргүй хэрүүл маргаан, дэмий хоосон ярианд хайран цагаа үрэх хэрэггүй.
Арслан - (7/23-8/22)
Тэвчээргүй зангаасаа болж эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй байж магадгүй. Нэр хүнд, ноёрхуу занд тэмүүлэн түрэмгий болж дипломат арга эв зүйгээр шийдэхийн оронд хүч хэрэглэж болзошгүй. Түргэн зангаа барьж ухаантай туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хянаж бусдад хэт их итгэл хүлээлгэж хөнгөн хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой гарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй
Охин - (8/23-9/22)
Санхүүгийн байдал зарим талаар дээшилнэ. Эсвэл ажил хэргээ амжилттай дуусгана. Гэвч хэр хэмжээгээ мэдэж байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлдээ ихээхэн анхаарал хандуул. Захирч, ноёрхох гэсэн хэт тэмүүлэл тань таныг ганцаардуулна. Удахгүй та төлөвлөснөө эргэн харж үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчлөх бололтой. Бүтээж туурвих идэвхээ, хэрэглээгээ багасгаж, өөрийн бодол санаа, сэтгэл зүрхээ ойлгож мэдэх нь чухал. Гэр бүлийн хүрээнд амрах, аялж зугаалах, найз нөхөд аль эсвэл хүүхдүүдтэйгээ тоглож наадахад таатай.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр үйл явдлын гадаад тал бус дотоод талыг олж харна. Бат бус харьцаа бүр мөсөн тасарна. Та хүмүүсийн мөн чанарыг танина. Дур булаам байдал чинь нэмэгдсэнээр сайхан явж байсан зам дээр чинь саад гарч ирнэ. Ихэнх нь амьдралын нөхцөлөө сайнаар өөрчилж чадна. Өнөөдөр хэнтэй ч маргалдсаны хэрэггүй. Одоогийн ажлаа хий, эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ оройг амарч өнгөрөө. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг та ойлгож байгаа. Гэнэтийн тусламж гарч ирж болзошгүй шүү дээ. Хэн нэгэнд өгөөмөр хандсанаар хийсэн үйлдэлдээ сэтгэлийн таашаал авна.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр эрэгтэй эмэгтэй хилэнцүүд хэл аманд өртөмхий, гарлага гарч болзошгүй өдөр. Ажил дээрээ хүнтэй муудалцахгүй байж, аль болох ганцаараа өдрийг өнгөрөөхийг сануулж байна. Өнөөдрийн үйл явдал таны дотоод мөн чанараас гарч буй тэр л төлөвтэй холбоотой байна. Ямар нэгэн сонирхолтой шинж тэмдэгт анхаарлаа хандуулж дүгнэлт хийгээрэй. Гэр бүлийн хүрээнд оройн зоог хамт идэхийг санал болго. Энэ нь танай гэр бүлийн цаашдын бат бэх байдалд нөлөөлөх болно. Өөртөө итгэлтэй байхын тулд ах дүү хамаатан садандаа найрсгаар хандаж, тэдний үгийг сайн сонсох хэрэгтэй
Нум - (11/22-12/21)
Олдсон боломжийг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлнэ. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн ав. Өөрийгөө харуулах сайхан боломжийг гэнэт хүлээн авна. Үдээс хойш амин хувийн, бас нийтийн ашиг сонирхлын үүднээс хариуцлагатай ажил хэргийг төлөвлөх бөгөөд энэ нь танд ертөнцийг авчирч, тэнцвэрийг бий болгоно. Биеийн хүчний ачаалал авах нь тустай.
Матар - (12/22-1/19)
Ганцаар тайван байхад таатай өдөр. Өөртэйгөө ажиллах боломж гарга. Гадаад төрхдөө санаа тавь. Хөнгөн ногооны зууш ид. Уурлахгүй тайван бай. Та ирээдүйгээ бататгахын тулд зарим мөнгөө банканд, эсвэл бизнест хөрөнгө оруулах тухай сайтар бодох хэрэгтэй. Цаг, мөнгөний нөөцөө хэрэггүй зүйлст үрэхээс аль болох зайлсхий.
Бумба - (1/20-2/18)
Олон хумхууд өнөөдөр чухал ажил хэрэгт оролцох эсвэл хязгааргүй эрх мэдэл, хөдөлшгүй нэр хүндтэй болох боломж гарна. Таны зорилго бол хүмүүсийн жинхэнэ урам зоригийг өдөөж өгөх явдал юм. Ямар нэгэн чухал шийдвэр бүү хүлээж ав. Мөн түүнчлэн Буд гарагийн нөлөөгөөр санхүүгийн хүндхэн асуудалд орно. Ажлын албан тушаал дээр нэг шат буурах магадлалтай байна. Өдрийн хоёр дахь хагаст хов живээс болоод таагүй үйлдэл тохионо. Хууч өвчин сэдрэх эсвэл хүүхдүүдийн асуудалд гарч ирнэ.
Загас - (2/19-3/20)
Үдээс өмнө гэрээ хэлэлцээ хийхэд тохиромжтой. Олонх нь түншийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгээ ойлгоно. Шаргуу хөдөлмөр, тэвчээрээр амжилтанд хүрэхийг хичээ. Таны энэ чадварыг харсан хамтрагчид чинь урамших болно. Амьдралын эрч хүч суларсан байгаа тул удирдлага болон хамтрагч нартайгаа ажиллахад хүнд байх болно. Ухаалаг, хүлээцтэй байдал, залруулах байдлууд давамгайлж байна. Гэр бүлдээ цаг гаргаснаар нэмэлт зарлага ихээхэн гаргах болно.