07.27

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа

Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр нийслэлд гал түймрийн хоёр дуудлагатай байлаа. Үүнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Өвөр хадатын задгайд иргэн Д-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 16 дугаар гудамжны 652 тоотод иргэн Д-ийн эзэмшлийн 79-86 УНТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 23:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.