07.27

Сурагчийн үүрдэг цүнхний жинг тогтоожээ

Хэтрүүлж хэлбэл өөрөөсөө ч хүнд цүнх үүрч сургууль руугаа гэлдрэх  хүүхдүүдийн асуудал  дэлхий нийтэд нийтлэг байдаг.

Тэгвэл Энэтхэгийн баруун этгээдийн Махараштра мужийн захиргаа өнгөрсөн долоо хоногт дэвтэр, ном гээд сурах бичгийг хийсэн сурагчдын цүнхний жин хүүхдүүдийн нийт биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож өгчээ.

Ингэснээр нэгдүгээр ангийн сурагчийн цүнх буюу таван настай хүүхдийн цүнх 2.5 кг, наймдугаар ангийн хүүхдийн /12 нас/ цүнх 4.25 кг-аас хэтрэхгүй байх юм байна.

Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд тэд хичээлдээ ирэхдээ цүнхээ жинлүүлэх бөгөөд сургуулийн томилогдсон ажилтан түүнийг нь хянах гэнэ. 

Махараштра мужийн Боловсролын сайд Нанд Кумар дээрх тогтоомжийг батлах үедээ “Зузаан дэвтэр, сурах бичиг, шаардлагагүй бичгийн хэрэгсэл, будаг шунх зэргийг хийснээр хүүхдийн цүнхний жин тэдний биеийн жингийн 20-30 хувьтай тэнцэхүйц хүнд болдог нь тогтоогдсон. Ингэснээр нуруу, үе мөчний өвчин эмгэг үүсэх эрсдэл бий болохоос гадна стресс, ядаргааг үүсгэнэ. Тиймээс хүүхдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.