07.27

Улаанбаатар хот өөрийн хөлбөмбөгийн холбоотой боллоо

Монгол Улсын нийт хүн амын бараг 50 орчим хувь нь амьдран суудаг Улаанбаатар хотод сүүлийн үед дэлхийн 1 номерын спорт болсон хөлбөмбөг эрчимтэй хөгжиж байгаа билээ. Энэхүү хөгжлийг даган олон хөлбөмбөгийн талбай байгуулагдан хүүхэд, залуучууд олноороо хөлбөмбөгийн спортоор хичээллэж байна.

Энэ хөгжлийг даган Улаанбаатар хотод хөлбөмбөгийн спортыг бодлоготойгоор системтэйгээр хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбоог хэсэг залуучууд санаачлан 5 дугаар сард байгуулсан юм. Тэд дүрмийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Их хурлаа хийлээ.

Дүүрэг бүрээс төлөөлөл болон үүсгэн байгуулагчид Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд төлөөлөгчид Дүрмийн өөрчлөлтүүдээ батлан, Тэргүүнээ болон УЗ-ын 19 гишүүдээ сонгосон байна.
Нийт хурлын төлөөлөгчдийн 100%-ийн саналаар төлөөлөгч гишүүн Нямдаваагийн ГАНТӨМӨР-ийг Тэргүүнээр сонгон, итгэл хүлээлгэлээ.

Ийнхүү 56 жилийн настай Монголын Хөлбөмбөгийн Холбоо Улаанбаатар хотын гэсэн том салбар холбоотой боллоо.