“Aim4R Dance” студээс “Stand off” гудамжны бүжгийн бооцоот халз тулааныг өчигдөр гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү тулаанд 200-гаад бүжигчин оролцсон бөгөөд гудамжны бүжгийг сонирхдог, хичээллэдэг, үүгээр амьдардаг бүх залуус бусдад өөрийнхөө ертөнцийг батлаж, чадвараа нотлох, түүгээрээ бооцоотой буюу мөрий тавин өрсөлдөх боломжийг нээж өгснөөрөө ихээхэн онцлог болсон юм. Тэмцээний үүд хаалга хэн бүхний өмнө нээлттэй байсан гэдэг утгаараа бага сургуулийн сурагчид хүртэл оролцож өрсөлдсөн юм. Шүүлтийн хувьд үзэгчид шүүж, карт өргөж олонхийн саналаар дараагийн шатанд шалгаруулж байсан нь нэлээд шударга өрсөлдөөнийг бүрдүүлж чаджээ. Stand off бүжгийн төрөлд Э.Жаргалтулга тэргүүлсэн байна.
М.УУГАНТАМИР