07.28

С.Баттулгыг шүүх хурал үргэлжилж байна

INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулга нарыг бусдын нэр төрд халдсан хэргээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал өчигдөр эхэлсэн.

Шүүх хуралд улсын яллагчаар БЗД-ийн прокурор Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал оролцож байгаа юм байна.

Шүүх хурал шөнийн 23 цаг хүртэл үргэлжилж нотлох баримтын түвшинд талууд мэтгэлцсээр шүүх хурлыг өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл завсарлуулсан байна.

Улмаар өнөөдөр 09:00 цагаас шүүх хурал үргэлжилж байна.