Норвегийн Тромсе хотын шар айрагны үйлдвэр долоодугаар сарын 21, 22-нд үйлдвэрлэсэн шар айргаа иргэдийн зүгээс ирсэн гомдлын дагуу худалдаанаас татахаар болжээ.
"Isbjørn" буюу “Туйлын шар айраг” хэмээх нэртэй энэхүү ундаа нь саяхныг хүртэл Тромст үйлдвэрлэж байсан хамгийн алдартай шар айрагны нэгд тооцогдож байв.
Тус үйлдвэрийн захирал Рожер Карлсоны хэлснээр, тухайн бүс нутагт долоодугаар сарын 21, 22-нд хэт халснаас болж төмөр торх болон хуванцар саванд сүүний хүчлийн нянгууд үүсчээ. Тэдгээр нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй ч хүхэр юм уу, муудсан өндөгний үнэртэй байдаг аж.
Харин байгалийн үзэгдлээс үүдсэн тун эвгүй үнэртэй шар айргийг амтлаад амжсан "гүргэр" эрчүүд худалдаж авсан мөнгөө эргүүлж авах, эсвэл өөр шар айраг авах зэргээр хохиролгүй өнгөрсөн байна.